Хүүхдүүдтэйгээ хэрхэн фитнест явах вэ?
Гэр бүлдээ зав гаргаж, тэдэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх нь таны аз жаргалтай амьдралын нэгээхэн хэсгийг дүүргэж өгдөг. Та өмнө нь гэр бүлийнхээ бүх гишүүдтэй фитнес клуб зорьж, хамт дасгал хийж байсан уу? Хүүхдүүдтэйгээ хамт спортоор хичээллэх боломжийг ONEFIT аппликэйшний тусламжтайгаар, супер гэр бүл багцад хамрагдсанаар олж авах болно. Хүүхдүүдтэйгээ фитнес клуб явахаар зорьж буй танд дараах хэдэн зөвлөмжийг фитнест явахаасаа өмнө хэрэгжүүлэхийг сануулж байна.
- Гар утсандаа ONEFIT аппликейшнийг суулгана. ONEFIT аппликейшнийг хэрхэн ашиглах талаар нийтлэлийг унших хэрэгтэй, мөн гэр бүлийн багцтай танилцаж, таны хэрэгцээнд бүрэн нийцэж буй эсэхийг бодолцож, гэр бүлийнхээ гишүүдтэй ярилцаарай.
- Гэр бүлийн гишүүн бүр ямар төрлийн дасгал хөдөлгөөн хийх сонирхолтой байгааг тодорхойлж, сонгосон дасгалын төрлүүд нэг дор байрлах тохиромжтой газар болон, тус сонгосон газрынхаа хичээллэх хуваарийг харах хэрэгтэй. Хэрвээ гэр бүлийн гишүүдийн хичээллэх сонирхолтой байгаа дасгалууд нэг газар байрлаагүй, мөн цагийн хуваарь нь зөрж байвал, хамтдаа хичээллэж болох өөр дасгалын төрлийг сонгож болно шүү дээ. Тухайлбал: усан сэлэлт, теннис, иог гэх мэт.
САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Аав хүү хоёрын хамтдаа хичээллэх спортууд
- Хувцас хэрэглэл, тоноглолыг сайтар бэлдэх хэрэгтэй шүү. Тухайлбал: усан сэлэлтээр хичээллэх гэж буй бол, купалник, усны хамгаалалтын шил, малгай гэх зэргийг бэлдээрэй.
- Фитнесээр хичээллэхээс хоёр цагийн өмнө хооллосон байх хэрэгтэй. Энэ тухай мэдээллийг Хоол тэжээл бол шатахуун- дасгалын өмнө, дундуур болон дараа хэмээх нийтлэлээс дэлгэрэнгүй уншина уу.
- Фитнест очсон хойноо дасгалжуулагч багштайгаа уулзаж, ямар төрлийн дасгал хийж болох тухай ярилцаж, түүний зөвөлгөөний дагуу дасгалыг хийх хэрэгтэй.
- Нэг өдрийг гэр бүлээрээ хөгжилтэй, эрч хүчтэй өнгөрүүлсэн бол дараагийн удаа ямар спортоор хичээллэх тухайгаа ярилцаж, захиалгаа өгөхөд л хангалттай.
Та ONEFIT аппликейшнийг гар утсандаа суулгахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.
Suggested
Эрчүүд ч гэсэн иогоор хичээллэдэг
Ихэнх хүмүүс иог бол зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хөдөлгөөн гэж бодох нь бий. Үнэндээ иог бол эрэгтэй эмэгтэй хэн бүхэнд хэрэгтэй бөгөөд иогоор хичээллэхэд ямар үр дүнд хүрч болохыг та мэдэх үү? Олны танил Adam Levine, Woody Harrelson, Russell Brand, Jon Bon Jovi, Sting, Alec Baldwin, Sting зэрэг алдартнууд дэлхий нийтийг иогоор хичээллэхийг уриалж байна. Та ч мөн адил иогоор хичээллэхийг хүсч байна уу? Иогоор хичээллэхэд танд дараах хэдэн алхам л хэрэгтэй:
ONEFIT кредит хэрхэн цуглуулах вэ?
ONEFIT аппликэйшнийг хэдийн гар утсандаа суулгаад хэрэглээд эхэлчихсэн бол танд кредит цуглуулж хөнгөлөлт авах бас нэг боломж байгаа шүү.
"ДУРЛАЯ" багцыг хэрхэн ашиглаж болох вэ?
Өөрийгөө өөрчилж, хөгжүүлэх идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгохоор бэлтгэж буй та ONEFIT аппликэйшнийг та гар утсандаа татан авч суулгаснаар


